Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр:
-Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгааныг олон улсын геополитикийн нөхцөл байдал болон тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл байна гэж үзсэн. Хоёрдугаарт эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээх гэсэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, хувь улстөрчид байна. Дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц зэрэг эдгээр гурван нөлөөллийг УИХ, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн байжээ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлсэн олон баримтууд бий.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!