Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ жолоо барьсан Реппер Roockie-г 30 хоног баривчлахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Энэ сарын 19-ний шөнө 02.00 цагийн орчимд дуучин Roockie цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Шалгалтын ажиллагааг шуурхай явуулж иргэн М-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэлээ.

“ТОМ ДАРГА ирсэн учраас хурлыг ХОЙШЛУУЛЪЯ“ гээд сууж байдаг байнгын хорооны даргатайгаар “УТАА“-ны асуудал явахгүй. Наад АЖЛАА ӨГ“
“ТОМ ДАРГА ирсэн учраас хурлыг ХОЙШЛУУЛЪЯ“ гээд сууж байдаг байнгын хорооны даргатайгаар “УТАА“-ны асуудал явахгүй. Наад АЖЛАА ӨГ“
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.