"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өндөг худалдан авах тендерийг зарлажээ. Тус тендерийн нийт төсөвт өртөг нь 79 сая 319 мянга 552 төгрөг байгаа юм. Ингэхдээ тус тендерийн санхүүжилтээ өөрийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ. Тендерийн материалыг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авах бөгөөд нийт худалдан авах өндөгний тоо ширхгийг 103,630 гэж заажээ. Өөрөөр хэлбэл, төсөвт өртгөөр нь бодож үзвэл өндөгний нэг бүрийн үнэ 765 төгрөг болж буй юм.
Харин өндөгний шаардлагад:
-Сувиллын 1-р зэрэг
-Шохойн бүрхүүл бүтэн, цэвэр, бөх,
-Хийн зайн байдал урт тэнхлэгийн дагуу дахь өндөр /мм/, хөдөлгөөнгүй 4-өөс дээшгүй,
-Өндөгний шар нь нягт тод бус үл мэдэгдэхүйц төдий харагдана, голлож байрласан, уураг нь нягт гэрэлтэнэ
-Жин нь 54гр-с доошгүй, 10 өндөгний жин 550 гр доошгүй байна
-Хүнсний зориулалтын модон, хуванцар, картон цаасан хайрцагт 30 ширхгээр савласан байна гэжээ.
Тус үйлдвэр эл тендерийн дараагаар шалгарсан компанитай гэрээ байгуулснаас хойш 12 сарын турш эл өндгийн нийлүүлэлтээ хийлгэх аж.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!