УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны дөрөвдүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэж, баталлаа. Тодруулбал,
Татварын ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлд
Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаандаа арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, татвар төлөгчийн талаар татварын алба, татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэж заасан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!