Монгол Улсад зохион байгуулсан Олон улсын долоон тэмцээнээс 5,6 ТЭРБУМ төгрөгийн ОРЛОГО олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолоор спортын олон улс, тив, дэлхийн чанартай долоон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын хүүхдийн спортын X наадам, "Гимнастрада-2024" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, Кураш бөхийн өсвөр үе, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ.

Эдгээр тэмцээнд давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигчид хамрагджээ. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан энэхүү орлогод галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1,2 тэрбум, худалдаа, үйлчилгээ тээвэрлэлтэд 582 сая төгрөг нийт 5,6 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.

Х.Тэмүүжин: Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж чадахгүй байгаа байдал чинь гадны гар хөлүүдийн тоглолтод орсонтой холбоотой
Х.Тэмүүжин: Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж чадахгүй байгаа байдал чинь гадны гар хөлүүдийн тоглолтод орсонтой холбоотой
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!