Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сандагсүрэн: Ханцуйн доогуураа мөнгө өгөлцөж, авалцаад машинаа үзлэгт тэнцүүлчихдэг. Энэ нь хэдхэн хүний ар, өврийн элдэв янзын юмнаас болж байгаа шүү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн асуулт асуув.

Тэрбээр:

-Нийслэл дээр тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шилжиж ирж байна. Энэ нь зүйтэй. Гэхдээ ханцуйн доогуураа мөнгө өгөлцөж авалцаад машинаа тэнцүүлчихдэг. Нүүрсэн яндангүй мөртлөө машин нь тэнцчихдэг. Бие биеэ хуурсан энэ олон асуудлыг яаж цэгцлэх юм. Бүрэн бус тээврийн хэрэгслийг тэнцүүлээд байгаа нь маш ойлгомжтой байгаа. Тэр нь хэдхэн хүний ар, өврийн элдэв янзын юмнаас болж авто тээврийн осол, агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Үүнийг яаж зогсоох юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа:

-Үзлэг оношилгооны төхөөрөмжөөс нийслэлийн авто тээврийн бүртгэл хяналтын төвийн системд хүний оролцоогүйгээр оролцоогүй тэнцсэн тэнцээгүй гэдэг шинжилгээний хариуг шууд систем рүү өгдөг байдлаар төлөвлөн ажиллаж байгаа.

Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна
Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна
 
Улаанбаатарт +3 хэм дулаан байна
Улаанбаатарт +3 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.