Л.Энх-Амгалан: Л.Мөнхбаясгалан гишүүний нураасан, миний бүтээсэн хоёр тэнцэнэ. Хамт очиж цусны шинжилгээ өгч Монгол хүн мөн бишээ үзье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 53 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн баасан гарагт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй утга ижил байсан бөгөөд иргэдийн шүүмжлэлтэй тулж, улмаар дээрх гишүүд хуулиа эргүүлэн татсан юм.

Ажиллах хүчний шилжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тэргүүтэй МоАХ-ныхон хүчтэй эсэргүүцэж буй. Иймд сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан "Л.Мөнхбаясгалан та төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн мөн үү. Монголын хөгжлийг хэдэн арван жилээр гацаасан, нураасан, ирээдүй үеэ хорлосон хүмүүсийн нэг нь та өөрөө. Таны нураасан миний бүтээсэн хоёр яг тэнцэнэ. Мөнхбаясгалан намайг "Монгол хүн үү" гэж асууж байгаа юм байна. Хамтдаа очиж цусны шинжилгээ өгье, гурван үеийнхээ намтрыг нэгэн зэрэг ард түмэндээ ил дэлгэж тавья. Харин би энэ үгнээсээ буцахгүй шүү.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл миний санаачилсан хууль биш хамтарсан Засгийн газрын боловсруулсан хууль. Мөнхбаясгалаан, та одоо мөнгөний сэтгүүлч биш иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн болсон. Ингэж иргэдийг идэр есийн хүйтэнд талцуулж, мэдээлэлгүй байдлыг нь дөрөөлөн бах таваа хангах сайхан байна уу.

Та хуулийн төслийн тавхан заалтыг уншилгүй хийсэн үг, үйлдэл гөлөг төөрүүлэхийн үлгэрээс чинь болоод ямар ч квот бичигдээгүй хуулийн төслийг 280.000 хужаа ирэхээр болгож, Гадаадын ажиллах хүч оруулж ирээд ажлын байрны төлбөр төлдөггүй том компаниудын эрх ашгийг хамгаалж, хөл дээрээ босож ядаж байгаа жижиг компаниудын үүрдэг ачааг нэмж, авлигал, хүнд суртлын тогтолцоог хэвээр нь авч үлдэж чадлаа.

Ичсэн хүн хүн ална гэж бий. Энэ хуульд 280.000 хужаа оруулна гэсэн нэг ч тоо байхгүй. Хуулийн төсөлд ийм үг үсэг, цэг, таслал, тоо байгаа бол би хариуцлага хүлээе. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн уншиж, судалж, харьцуулж байж үг, үзэл бодлоо илэрхийлэх нь ёс зүйд нийцнэ. "Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг" гэдэг. Илүү хэрсүү, илүү сэрэмжтэй байцгаая" гэжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -18 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -18 хэм хүйтэн
 
ЗГ: Орано майнинг компанитай байгуулах гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна
ЗГ: Орано майнинг компанитай байгуулах гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!