Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асуулт асуув.

Тэрбээр:

-Автомашины дугаар олголт нийтэд нээлттэй, ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна. Манай төрийнхөн нэг ажил хийх гээд нөгөө ажлаа алдаг. Ярихдаа их гоё юм ярина. Харин бодит байдал дээр ямар ч ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Машин борлуулдаг хүмүүс, шинээр машин авах гэж байгаа хүмүүс яаж дугаар авах талаар ямар ч мэдээлэл алга. Хаана ямар байдлаар ил тод зохион байгуулаад байгаа юм. Дугаар олгож байгаа нөхцөл байдал дээр манай дарга нар очиж танилцаж үзсэн үү. Иргэд үнэхээр маш сайхан шударга зохион байгуулж байна гэсэн юм уу. Энэ чиглэлээр иргэдээс хичнээн санал гомдол ирсэн, хэрхэн шийдсэн талаарх тоо баримт байна уу. Хоёрдугаарт азын дугаарын борлуулалтаар ирэх жил хэдэн төгрөг оруулахаар төсөвлөсөн юм. Одоо яг хэдэн төгрөг бүрдсэн бэ. Тэр мөнгийг ирэх 2025 онд юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа:

-Өнөөдрийн байдлаар 804 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа. Шинээр дугаар олгох тохиолдолд цахим нээлттэй сисемээр нэвтэрч авна. Нэгдүгээр сарын 1-ээс нээлтээ хийнэ. Тухайн иргэн авто замын төлбөр, торгууиа төлсөн эсэх хамаарна. Түүнчлэн машины арлын дугаараар тус машиныг шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг нээлттэй шалгаж оноо өгдөг систем байгаа. Өгсөн онооны дагуу эрэмбэлэгдээд явна. Азын дугаарын дуудлага худалдааны хувьд олсон мөнгө нь хүүхдийн төлөөх фондод ордог.

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!