Цахим мөрийтэй тоглоом тоглуулж иргэдийн 4 тэрбум гаруй төгрөгийг залилсан гэх П.Эрхэсийг яллагдагчаар татан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулан ард иргэдийг эдийн засаг, сэтгэл санааны хохирол сүүлийн хэдэн жилийн хугацаанд зохион байгуулж байсан гэх П.Эрхэсийг Тайланд улсаас Монголд өчигдөр албадан авч ирсэн.

Тэрбээр олон улсын мөрийтэй тоглоомын Poker аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон гэх мэдээлэл байна. Түүний хамаарал бүхий 40 гаран иргэдийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагааны улмаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна.

Өдгөө Эрхэсийг Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлнэ
Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлнэ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!