Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хандивын 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж буйгаа илэрхийлсэн билээ. 


-30 МЯНГАН ТОЛГОЙ ХОНИЙГ ХҮЛЭЭЛГЭХ ӨГӨХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРНА-

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна.

Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцсон байна.


-БНХАУ-ЫН ТАЛ ТУСЛАМЖИЙН 30 МЯНГАН ХОНИО АМЬДААР НЬ АВНА ГЭЖЭЭ-

Мөн 2020 оны долдугаар сарын 31-ны өдөр ГХЯ-наас мэдээлэл хийх үеэр уг тусламжийн талаар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэлэхдээ “Ерөнхийлөгч БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсний дараа Хятадын талтай бид тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэж байна. Тэгэхээр 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагаа өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээрэг авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон.

Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байна. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Есдүгээр сард багтаж эхний ээлжийн хонийг шилжүүлэхээр төлөвлөөд байна. БНХАУ-ын талаас хонио амьдаар нь авахаар ярилцсан. 30 мянган хонийг шууд өгөхөд аль аль талдаа хүндрэлтэй учир хэсэг хэсгээр нь өгөхөөр тохиролцоод байна" гэсэн юм.

СИНЬХУА: Цар тахлын улмаас Монгол Улсын нүүрсний экспорт 50 хувиар буурчээ
СИНЬХУА: Цар тахлын улмаас Монгол Улсын нүүрсний экспорт 50 хувиар буурчээ
 
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.