Боловсролын сайд П.Наранбаяр Монголын ахмад багш нарын холбооны гишүүдийг хүлээн авч уулзжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын ахмад багш нарын холбооны гишүүдийг хүлээн авч уулзан, тус холбооноос ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, “Багш-Эрдэнэ” сэтгүүлийн шинэ дугаар, сургалтын хөтөлбөр болон сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав.

Монголын ахмад багш нарын холбооноос 2025 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсролын багц хууль, Багш нарын VIII их хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, багшийн ёс зүй болон суралцагчийн ёс суртахууныг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах, багшийн эрүүл мэндийг дэмжих зэрэг чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

Боловсролын яамнаас 2025 оныг “Багшийн ёс зүйн жил” хэмээн зарлах болсны хүрээнд сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллах, “Багш-Эрдэнэ” сэтгүүлийг ахмад багш нарын арга зүй, туршлагын тухай агуулгаар баяжуулах зэрэг саналыг Боловсролын сайд П.Наранбаяр хэлж, холбоог дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Ирэх оноос “Эхийн алдар-I, II” одонтой ээжүүдэд олгодог мөнгө 400 мянга болж, хоёр дахин нэмэгдэнэ
Ирэх оноос “Эхийн алдар-I, II” одонтой ээжүүдэд олгодог мөнгө 400 мянга болж, хоёр дахин нэмэгдэнэ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!