Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Хятадад 3000 ам.долларын цалинтай ажилчид манайд олноороо ирнэ гэдэг юу л бол

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өчигдөр буюу 2024.12.19-ний өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Гадаадаас авах ажиллах хүчнийг квотгүй болгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Тэгвэл түүний өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан "Хятад ажилчдыг олноор нь авчирч, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг үгүй хийх гэж байна" гэсэн шүүмжлэл дагуулаад буй.

Энэ талаар тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Хятадад шинэ ажилтнууд дунджаар 1439 ам.долларын цалингаас эхлээд 2024 оны байдлаар ур чадвартай ажилтнууд 3000 ам.доллар авч байна. Ийм байхад манайд олноороо орж ирж ажиллана гэдэг юу л бол. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлье гэвэл “ур чадвар” хэрэгтэй байна. Ур чадвартайгаас суралцах боломж" гэжээ.

А.Амартүвшин: Зургаан жилийн хугацаанд нэг шуудай шахмал түлшийг 950-375 төгрөгөөр хэрэглэгчид нийлүүлсэн
А.Амартүвшин: Зургаан жилийн хугацаанд нэг шуудай шахмал түлшийг 950-375 төгрөгөөр хэрэглэгчид нийлүүлсэн
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.