УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариулт өгөв. Тэрбээр хэлэхдээ "Бид өнгөрсөн хугацаан дахь хөрөнгө оруулалтын гэрээний алдаа, сургамжийг давтахгүйн тулд борлуулалтын орлогоос шууд АМНАТ авах нь манайд эрсдэл багатай үр өгөөж гэж тооцсон. Мөн төслийн нийт үр өгөөж дээр 50+1-ээр хангуулахын тулд 13 төрлийн төлбөр, татварыг Засгийн газрын үр өгөөж гэж тооцож байгаа.
Ус бохирдуулсны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг Засгийн газрын авч буй өгөөж гэж тооцохгүй байгаа" гэлээ.