Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа нэгдүгээр сарын 14-нд дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

2025-2026 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 14-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн аравдугаар сарын 7-ны өдөр эхэлсэн бөгөөд тэтгэлэг горилогч дараах бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болохыг Гадаадын иргэдэд зориулсан Оросын Холбооны Улсын боловсрол» улсын нэгдсэн мэдээллийн системд дурджээ. Үүнд,

  • Гадаад пасспорт (хүчинтэй хугацаа 2027 оны 03 дугаар сарын 1-нээс хойш байх);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)

Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Русский Дом в Улан-Баторе” (Оросын шинжлэх ухаан, соёлын төв) Facebook цахим хуудаснаас авахыг зөвлөлөө. Мөн 11-454600, 11-453890 лавлах утсаар холбогдох боломжтой.

Явган хүний замаар зорчсон машины жолооч нарт хариуцлага тооцжээ
Явган хүний замаар зорчсон машины жолооч нарт хариуцлага тооцжээ
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.