ТОДРУУЛГА: Хүүхэд зодсон багш боловсролын байгууллагад 10 жил ажилласан. Хүүхдийн биед ил харагдах шарх байхгүй ч гэмтлийн зэрэг тогтоохоор ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Архангай аймгийн нэгэн сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм. Энэ талаар Аймгийн боловсролын газрын дарга Ц.Мөнхбатаас тодрууллаа.

- Танай аймагт болсон асуудлын талаар шалгалт явуулсан гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Одоогоор мэдээлэл аваад боловсролын газрын ажлын хэсэг ажиллаж байна. Аймгийн гэр бүл, хүүхэд хамгаалах хөгжлийн газрын улсын байцаагч нар ажиллаж байна. цагдаагийн газраас шалгах ажиллагааг явуулж байна.

- Хүүхдийн хувьд биед нь гэмтэл учирсан зүйл бий юу?

- Ил харагдах гэмтэл байхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас тогтоох байх.

- Тухайн багш хэдэн жил ажилласан туршлагатай байв. Ямар арга хэмжээ авсан бэ?

- Одоогоор ажлаас нь чөлөөлсөн. Ёсзүйн дүгнэлт гарсны дараа хариуцлагын тухай асуудал яригдана. Хүүхдийн гэмтэл тогтоож мөрдөх ажиллагаа явуулсны дараа л яригдах байх.

- Боловсролын байгууллагад хэдэн жил ажилласан туршлагатай вэ?

-10 жил.

- Өмнө нь ийм асуудал гаргаж, холбогдож байсан юм болов уу?

- Байхгүй.

- Тухайн хоёрдугаар сургуульд хэдэн жил ажилласан юм бол?

- Найм, есөн жил ажилласан байх аа. Бага ангийн багш.

- Танай аймагт Боловсролын газраас багшийн ёсзүйн зөрчилтэй асуудалд ямар арга хэмжээ авдаг вэ. Өмнө нь ийм асуудлууд гарч байв уу?

- Ер нь Боловсролын яамны чиглэл, Боловсролын ерөнхий газар, АТГ зэрэг холбогдох байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сургалтын үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг. Тухайлбал, үе тэнгийн дээрэлхэлт, хавар сургууль төгсөх үеэр мөнгө хураах зэрэг асуудалд байнга л шалгалт явуулдаг.

- Тухайн хүүхдийн ар гэрээс ямар санал хүсэлт, гомдол илэрхийлж байна?

- Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

Автомашины импорт 122 мянгад хүрч нэг жилийн дотор  67.5 хувиар өсчээ
Автомашины импорт 122 мянгад хүрч нэг жилийн дотор 67.5 хувиар өсчээ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!