ЗГ: 1072 хувьцааны ногдол ашиг болох 337.7 мянган төгрөгийг гурав хувааж олгохоос эхний ээлжийн 135 мянган төгрөгийг өнөөдөр олгоно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 56 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон байдаг. "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийхдээ "Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэллээ.

ЕРӨНХИЙ САЙД: Үндэсний баялгийн сангийн өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож Чингис хааныхаа нэрээр нэрлэнэ. ОУ-д “CHINGGIS FUND” нэрээр танигдана
ЕРӨНХИЙ САЙД: Үндэсний баялгийн сангийн өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож Чингис хааныхаа нэрээр нэрлэнэ. ОУ-д “CHINGGIS FUND” нэрээр танигдана
 
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!