Т.Батцогт: Манайхан мухар сүсэгтэй. Машины ижил дугаараар хослох дуртай. Тэрүүгээр нь далимдуулж ченжүүд дугаарыг нь үнэлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт үг хэлэв.

Тэрбээр:

-Шинэ нэгж байгуулагдаж байгаа юм байна. Жилийнх нь зардал 3 тэрбум төгрөг. Бид ийм их төсөв баталж өгчхөөд хоёрхон эрхийг хэрэгжүүлэхийн төлөө бүхэл бүтэн нэгж байгуулаад зардал гаргах шаардлага байхгүй. Өрмийг нь хамчхаад хусмыг нь үлдээнэ гэдэг шиг маш их хэмжээний орлого олох боломжтой. төрийн байгууллагуудаас авлигын хэргээр дээгүүрт жагсдаг байгууллага шүү дэ. Машины дугаартай холбоотойгоор олон асуудал дагуулсан. Хэл ам болдог. Төрийн албан хаагчдын авлигад холбогдоод байдаг асуудал Авто тээврийн үндэсний төв дээр их гардаг. Энэ байгууллагыг хот өөрөө дээрээ авч байгаа юм байна. Ер нь төрийн байгууллага ил тод, нээлттэй явах ёстой. Ялангуяа автомашины дугаар дээр ашиг сонирхлын зөрчил явдаг. Дээрээс нь манайхан мухар сүсэгтэй. Машины ижил дугаараар хослох дуртай. Тэрүүгээр нь далимдуулж ченжүүд дугаарыг нь үнэлдэг.

Зам тээврийн яам машины дугаар олгодог нэгжийг дампууруулсан. Хэдэн бүлэг этгээдүүд хуйвалдаж ашиг олдог газар болж хувирсан. Хот өөр дээрээ аваад тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Х.Нямбаатар: Он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй
Х.Нямбаатар: Он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!