Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны ОНЦЛОХ үйл явдлаар дрон туршилтын бүсүүд байгуулахаар болсныг онцолжээ.
Дрон туршилтын бүсийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түүний холбогдох систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс байгуулахаар боллоо.
Энэ хүрээнд “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх хавраас Солонгосын технологиор Монголд дрон угсарна. Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шинэ суваг нээгдлээ.
2030 он гэхэд дэлхийн нисэгчгүй онгоцны зах зээл 54.6 тэрбум ам.долларт хүрч, дундаж өсөлт 7 хувь давах прогнозыг Drone Industry Insights гаргаад байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Монгол Улс хөл нийлүүлэн алхана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!