Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гурван хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх дээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжив. Дараах хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, тус хороо хуралдаж эхэллээ. Тодруулбал,

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтыг явуулав. Улмаар гишүүдийн 83.9 хувь буюу олонхи дэмжсэн тул тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжив.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх дээр санал хураахад гишүүдийн 80.5 хувь буюу олонхи дэмжлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тотоолын төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэх эсэх дээр санал хураахад гишүүдийн 83.1 хувь нь дэмжив.

ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх дэмжив
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх дэмжив
 
Э.Бат-Үүл: 600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй болох гэж байна