Чаргаар гулгаж байгаад сараалжин хашаа мөргөж нас барсан харамсалтай осол энэ сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан 46 настай эмэгтэй хашаа мөргөсний улмаас нас барж, хүүхэд нь ГССҮТ-д хүргэгдсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах цанын баазад чаргаар гулгаж байсан эмэгтэй сараалжин хашаа мөргөсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нэг хүн нас барсан" гэлээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан 46 настай эмэгтэй сараалжин хашаа мөргөж, НАС БАРЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.