Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: 1072 хувьцаа бол УЛС ТӨРИЙН АМЛАЛТААС болж үүссэн. Улмаар “Чалко”-той холбоотой асуудал гарч ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "1072 хувьцаа бол УЛС ТӨРИЙН АМЛАЛТААС болж үүссэн. Сонгуульд өрсөлдсөн хоёр нам нийт 2.5 сая төгрөгийн амлалт өгсөн учраас БЭЛЭН МӨНГӨ хэрэгтэй болсон. Үүнээс үүдэж “Чалко”-той холбоотой асуудал гарч ирж байгаа юм.

Тухайн үед “Чайна Энержи”-тэй ярьж байсан гэрээгээ арай илүү мөнгө өгсөн “Чалко”-той гэрээ байгуулаад тэр мөнгөө авч тараасан. Нийт иргэдэдээ хувьцааг хуваатал тоо нь 1072 болсон. Нэг удаагийн УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР урт хугацаандаа асуудал дагуулдгийн нэг жишээ энэ" гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Батбаатарын асуултад хариулахдаа өглөө.

ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг хэлэлцэхийг 70.5 хувиар дэмжлээ
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг хэлэлцэхийг 70.5 хувиар дэмжлээ
 
“TLG Tushig Bagana” баг ирэх жил дээд лигт тоглохоор боллоо
“TLG Tushig Bagana” баг ирэх жил дээд лигт тоглохоор боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.