СЭДЭВ: Сургууль, цэцэрлэгийн шинэ жилийн баярт хар өмд, хар ботинк, цагаан сорочки зэргийг тулган шаардах нь эцэг, эхчүүдийн толгойны өвчин болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Шинэ он хаяанд ирж, албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлсэн. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиуд ч хувь, хувьсгалын гэлтгүй уг баярыг тэмдэглэж байна. Гэвч ялангуяа бага, дунд ангийн сурагчдын өмсөх хувцастай холбоотой багш нарын хатуу шаардлага эцэг эхчүүдэд дарамт болж эхэлжээ. Сурагчдын хувьд мэдээж шинэ хувцсаа өмсөн, ангийн нөхөдтэйгээ баяраа тэмдэглэх гэж яарч байгаа.

Гэвч нөгөө талдаа заавал хар ботинк, даашинз зэргийг шаардаж дресс код тогтоож байгаа нь түрийвч нимгэн эцэг эхчүүдийн толгойны өвчин болж байна. Амьдралын боломж тааруу, олон хүү­хэдтэй айлд бол хэцүү л баймаар.

Нэг айлын 2-3 хүүхэд дунд сургуульд суралцдаг байлаа гэхэд тухайн өрх зөвхөн шинэ жилийн ёслолын хувцас авахад 200-300 мянган төгрөг зарцуулж, юугаа идэж яаж амьдрах нь ч эргэлзээтэй болж байгаа юм.

Энэ байдлаас болж сурагчид шинэ жилдээ орохгүй өнжих тохиолдол ч бий. Угтаа бол хүүхдүүд өмсөж зүүснээрээ өрсөлдөхгүй, өөр хоорондоо сайн муу, сайхан муухай хувцас өмсчихөж хэмээн хэл ам гарахгүй өөрт байгаа хувцсаа өмсөөд шинэ жилдэхэд эцэг эхчүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Ядаж байтал үйлчилгээний байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүд бүр 10.00-11.00 цагт үүдээ нээнэ. Мөн дэлгүүр, хоршоод орой ажил тарахтай зэрэгцээд хаалгаа барьчихна. Бүгд нэг цагт ажил, гэр рүүгээ яарч, бүгдээрээ зам дээрээ түгжирдэг.

Ийм байхад эцэг, эхчүүд хүүхдэдээ хувцас хайх цаг, зав гарах уу.

Э.Бурам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
 
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!