Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн нам эдийн засгийн өсөлтийг сайжруулах гэрээ, хэлцлүүдийг дэмжив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ дахь ХҮН намын Зөвлөл ээлжит бусаар шуурхай хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол - Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээний явцын талаар түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуун сухайт-Ганц модны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга, мэдээлэл тус тус сонсож, гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Эдгээр асуудлууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй суурь төслүүд учир ХҮН намын Зөвлөлийн гишүүд гэрээ хэлцлийг сайжруулах чиглэлд тодорхой саналаа хэлж, зарчмын хувьд дэмжив.

“Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага 30 жил” дурсгалын зоос худалдаанд гарлаа
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад зун  айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад зун айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.