Өмнөд Солонгос улсын кино урлагийг тэс өөр түвшинд аваачсан гэгддэг алдарт Squid Game цувралын хоёрдугаар бүлэг өнөөдөр /2024.12.26/ цацагдана. Энэ удаагийн бүлэг дээр олон шинэ жүжигчид нэмэгдэж байгаа ба ихэнх нь А зэрэглэлийн, чадварлаг уран бүтээлчид байсан нь кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.
Нээлтээ хийгээд гурван жилийг ардаа үдсэн ч Netflix-ийн бүтээлүүдийг одоо хүртэл үзэлтээрээ тэргүүлж яваа тус цувралын дараагийн бүлэг кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм. Цаашлаад гуравдугаар бүлэг нь 2025 онд гарахаар болсон төдийгүй энэ нь цувралын сүүлийн бүлэг байх болно гэдгийг кино багийнхнаас мэдэгджээ. Ташрамд дурдахад, "Squid Game" цувралын хоёрдугаар бүлэг 82 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн юм. Ингэснээр дэлгэцнээ цацагдахаасаа өмнө наадамд нэр дэвшсэн цөөн хэдэн цувралын тоонд багтжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!