УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай хуулиа эргүүлэн татаж байна" хэмээн мэдэгдлээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Миний ар гэр рүү дайрч, надад янз бүрийн хоч өглөө. Гэхдээ айгаагүй ч иргэдийн саналыг хүндэтгэж хуулиа татсан. Гадаадад ажиллах хүчний тоог хязгааргүй болгох асуудлын агуулгыг ярилгүй, янз бүрийн үндэстэн, нэр хоч өгөх байдал руу шууд явуулсан. Тодорхой бүлэг этгээдүүд нийгмийг талцуулж, турхирч эхэлсэн" хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!