Л.Энх-Амгалан: Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхлэл тавигдаж тэтгэврийн нөөц сантай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Монгол Улс урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0 хувь, даатгуулагчийн төлөх 1.0 хувь нийт 2.0 хувь, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0 хувийн шимтгэлийг хуримтлуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай боллоо.

2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1.2 сая даатгуулагчийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүсээд байна.

Даатгуулагч “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломж бүрдлээ. Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой.

Л.Энх-Амгалан: НДШ төлдөг иргэдийн нэрийн данс “И-Монголиа”-д албан ёсоор нээгдлээ
Л.Энх-Амгалан: НДШ төлдөг иргэдийн нэрийн данс “И-Монголиа”-д албан ёсоор нээгдлээ
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!