Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлд автомашины болон авто замын татварыг нэмэхтэй холбоотойгоор иргэд болон худалдаа эрхлэгчдийн төлөөлөл нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Харин хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын хуралдааны үеэр "Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс би айхгүй. Энд ирээд суувал суу" гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн.

Тэгвэл "Эко автомашин импортлогчдын холбоо"-ноос хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тодруулбал хотын дарга Х.Нямбаатарыг "Ажил хэргийн нэр хүндэд халдсан" гэж үзэн, нэг тэрбум төгрөг гаргуулахаар хандсан байна.

Тэгвэл шүүхээс тус холбооны нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргасан аж.

Н.Учрал: Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн драфтыг монгол тал хийж гүйцэтгэсэн 
Н.Учрал: Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн драфтыг монгол тал хийж гүйцэтгэсэн 
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!