У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн байна. Тэрбээр яриандаа "Согтуу машин барьж яваа өөрийг нь барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" гэжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний "CU" сүлжээний дэлгүүрт танхайрч, ажилтных нь биед халдсан бичлэг тархаж байв. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дуучин Roockie-гийн үйлчилгээний ажилтныг зодож буй бичлэг өнгөрсөн зургаадугаар сарынх бөгөөд хуулийн дагуу шийдсэн" гэх мэдээллийг өгсан байдаг. Түүнийг Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!