Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, тус байнгын хорооны даргад П.Анужинг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжсэн. Тэгвэл уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 61.9 хувийн саналаар дэмжиж, улираан томиллоо.
Гишүүн П.Анужин нь дипломатч, олон улсын эрхзүйч мэргэжилтэй. Нийслэлийн 13 дугаар сургууль, Япон Улсад Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг судлаач оюутан, МУИС-ийг дипломатч мэргэжлээр, Японы Соко их сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Японы “Сейфти технологи” компанид хуулийн зөвлөх, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2020 оноос УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.