Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: АБГББХ-ны даргаар Б.Энх-Амгаланг улираан томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, улмаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улираан томилохыг дэмжсэн байдаг.

Уг асуудлыг дөнгөж сая чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүдийн 60 хувийн саналаар улираан томиллоо.

Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.

Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид Төрийн удирдлагын менежер,

БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахин судлал, БНХАУ-ын Жан Жа Жиэ хотод Аялал жуулчлалын удирдах ажилтны чиглэлээр суралцан төгсчээ.

Тэрбээр, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, “Ворлд транс” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ.

2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Д.Соёлмаа: Бие бялдрын түвшин тогтоох сорилоор 55-аас дээш насныхан сайн, 18-35 насныхан хангалтгүй үнэлгээ авч байна
Д.Соёлмаа: Бие бялдрын түвшин тогтоох сорилоор 55-аас дээш насныхан сайн, 18-35 насныхан хангалтгүй үнэлгээ авч байна
 
Морьт харвааны морьдыг хулгайлсан хэрэгт зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй тул хэргийг прокурорт буцаав
Морьт харвааны морьдыг хулгайлсан хэрэгт зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй тул хэргийг прокурорт буцаав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.