Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Импортын барааны гаалийн албан татварын хэм хэмжээг батлах тухай хуулийг чуулганаар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Төсвийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/-ийн хамтарсан хуралдаанаар УИХ-ын 1999 оны “Импортын барааны Гаалын албан татварын хэм хэмжээг батлах тухай” 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

УИХ-ын нэр бүхий 64 гишүүнээс өргөн барьсан тус тогтоолын төсөлд цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тогтоолын төсөлд тусгасан.

УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

БАЙНГЫН ХОРОО: Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулав
БАЙНГЫН ХОРОО: Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулав
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.