Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
1. Хөдөө аж ахуйн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсэгт Н.Наранбаатар, С.Лүндэг, Р.Сэддорж, Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.
2. Хүнсний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Ажлын хэсгийн ахлагчаар Т.Мөнхсайхан, ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга, А.Ундраа Т.Батчимэг, Г.Ганбаатар ажиллахаар тогтоолын төслийг баталлаа.