Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамба лам 31 жилийн дараа ажлаа өгөх хүсэлтээ Гандантэгчэнлин хийдийн захиргаанд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ажлаа өгөх хүсэлтээ гаргажээ. Тодруулбал, хүсэлтээ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө Гандантэгчэнлэн хийдийн захиргаанд гаргасан байна.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ч.Бямбажаргалаас тодруулахад "Ажлаа өгөх хүсэлтээ өгсөн нь үнэн. Дараагийн Хамба ламыг тодруулах асуудлыг хийдийн Захиргаа шийднэ. Учир нь энэ бол шашны дотоод асуудал. Тиймээс ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн гэдэг нь ташаа мэдээлэл. Төр, шашин хоёр тусдаа байх ёстой" гэлээ.

Сануулахад, Д.Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар 1992 онд заларч байсан бөгөөд ийнхүү 31 жилийн дараа ажлаа өгч буй нь энэ юм.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК УИХ-ын 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллаж байна
“Эрдэнэс Тавантолгой“ ХК УИХ-ын 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллаж байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.