УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох болон дээрх хугацаанд төлвөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгуулах. Цэргийн алба хаагч орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон эрүүл мэндийн шалтгаанаар, насны дээд хязгаарт хүрээд ажлаас халагдвал 18 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн ерөнхий заалт байсан. Харин одоогийн хуулийн төсөлд цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан алба хаагчид гэж оруулж байгаа" гэлээ.
Г.Сайханбаяр: 10-аас доошгүй жил цэргийн албанд ажилласан алба хаагч ажлаас халагдвал 18 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмж олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.