Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Сургуулийн багш эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс “Дорнодод хятад улсын иргэд хүүхэд хөөж, айлгасан“ гэх худал мэдээлэл тараасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

"Хятад улсын иргэд тав болон наймдугаар ангийн хүүхдийг хөөсөн, айлгаж сандаргасан хэрэг Дорнод аймагт гарчээ" гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлсэн байна.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Бусдыг хутгалж, танхайрсан  “Б” гэгчид холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
Бусдыг хутгалж, танхайрсан “Б” гэгчид холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд