Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мэргэжлээ крашлая“ өдөрлөгт 3200 хүн оролцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Боловсролын ерөнхий газар, "Оюу толгой" ХХК-ийн Сургалтын хэлтэстэй хамтран “Мэргэжлээ крашлая” өдөрлөгийг Говь-Алтай аймагт 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Суралцагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн талаар сурталчлах зорилготой тус өдөрлөгт Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид, МБСБ-ын суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч болон “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” салбар зөвлөлийн 3200 хүн оролцжээ.

Тус аймгийн АМЧБО салбар зөвлөлийн тэргүүн, АЗД-ын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ насан туршийн сайн сайхан амьдралын баталгаа болсон ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй бөгөөд хүн өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхлоороо сонгосон мэргэжилдээ илүү их амжилт гаргадаг бөгөөд энэ цаг үед дээд боловсролтой боловсон хүчнээс илүү өндөр цалин авдаг нарийн мэргэжилтэй, чадварлаг ажилчид их байгааг онцлон дурдаад хүүхэд бүр их дээд сургуульд элсэн орох гэж зүтгээд төгссөний дараа ажлын байр эрж хайхын оронд мэргэжилтэй ажилтан болж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах нь чухал байна гэдгийг хэлжээ.

“Э.Бадар-Ууганы барьж буй 20 давхар барилга хажуугийн орон сууцыг нурах эрсдэлтэй болгож байна“ хэмээн иргэд Хотын даргад гомдол гаргажээ
“Э.Бадар-Ууганы барьж буй 20 давхар барилга хажуугийн орон сууцыг нурах эрсдэлтэй болгож байна“ хэмээн иргэд Хотын даргад гомдол гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд