Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тяньжинаас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломжтой болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгууллаа.

Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 чиглэлийн авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсыг Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

"Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар олон улсын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг баталгаажуулж, АН-4 чиглэлийн авто замаар 2023 оны есдүгээр сард багтаан туршилтын тээвэрлэлтийг хийхээр тохиролцсон юм.

Үүний үр дүнд Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу БНХАУ-ын Тянжин боомтоос Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна" гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Тус маршрутаар тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хэрэгжүүлж байна. Иймд тээвэрчид дээр дурдсан зөвшөөрлийн бичгийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-т хандан авах боломжтой болно.

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.