Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: 350 мянган төгрөгийн бензин хэрэглэж, 30 мянгаар хоол иддэг мөртлөө 3 мянган төгрөгийн хураамжаа төлж буй хүмүүс цөөн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Урьд нь төлбөр авах цэгүүд дээр автомашины хураамжийг галын хайчаар авдаг байсан. Авсан бэлэн мөнгөнийх нь тал нь халаасанд нь, тал нь улсад ордог байсан. Энэ нь нотлогдсон. Цахим буюу хүний оролцоогүйгээр хураамж авдаг болсноор төлбөр, хураамжийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Гэхдээ төлж байгаа хүмүүсийн тоо харьцангуй бага байна. Тиймээс цаашид төлөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Зам дээгүүр зорчсон л бол мөнгө төлж байх ёстой. Жишээлбэл, Улаанбаатараас Дорнод ороход 1000 орчим км. Энэ хэмжээний газар зорчиход дунд оврын жийп талдаа 350 мянган төгрөгийн бензин хэрэглэдэг. Тэгсэн мөртлөө 3 мянган төгрөгийн хураамж төлдөг. 350 мянган төгрөгийн бензин хэрэглэчихээд гурван мянган төгрөг төлж байгаа хүмүүс цөөн байгаа. Тэгсэн мөртлөө 30 мянган төгрөгөөр хоол идэж байгаа. Гэтэл тэр замыг барих гэж 1.5 тэрбум төгрөг гаргачихсан байдаг. Ийм үнэтэй зам барьчихаад зам арчлалтаа хийх ёстой. Зам арчлалтыг зам дээр явж байгаа тээврийн хэрэгслүүдээс авч буй хураамжаар хийх ёстой. Гэвч хураамж маань аманд ч үгүй, хамарт ч үгүй болчихоод байна" гэлээ.

Ж. Бямбадулам: “Outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахад гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгоно
Ж. Бямбадулам: “Outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахад гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд