Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Төрийн машинаар дарга нар хүүхдээ зөөдөг гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс дугаарын өнгийг нь хөх дэвсгэртэй болгож, хяналттай болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Төрийн байгууллагуудын автомашины улсын дугаарыг тод хөх дэвсгэр өнгөөр ялгаж, олон нийтэд ил тод болгох талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Төр үрэлгэн байж болохгүй, төрийн албан хаагч иргэдээсээ илүү эрх, дархтай байж болохгүй. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нэг гол заалт нь "Төрийн байгууллагуудын автомашины улсын дугаарыг тод хөх өнгийн дэвсгэртэй болгох" асуудал юм. Төрийн автомашинаар дарга нар байнга хүүхдээ зөөдөг, дарга нарын эхнэрүүд дэлгүүр хэсээд явж байдаг гэж иргэд шүүмжилдэг. Мөн төрийн машинаар амралт зугаалгад явдаг, шөнө оройн цагаар бар сав хэсдэг гэж шүүмжилдэг. Тиймээс дугаарын өнгө сольж буй учир нь төрийн машин хаана явж байгааг ард иргэд нээлттэй мэддэг болгох, хяналт тавиулдаг болгох зорилготой.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14 мянган автомашин байна. Үүнээс технологийн зориулалттай болон нийтийн тээврийн автобусны дугаарын өнгийг солихгүй. Зөвхөн замын хөдөлгөөнд оролцдог, замын түгжрэлийг бий болгоход хувь нэмэр оруулдаг төрийн машинуудын дугаарын өнгийг солино.

Тодруулбал, 5300 орчим суудлын машин, ачааны 2100 орчим машин байгаа. Манай салбарын тухайд 1200 орчим машин бүртгэлтэй байдаг. Үүний дугаарыг аль болох богино хугацаанд, хямд зардлаар солино. Тиймээс хамгийн хямд үнээр хэвлэж өгөх компани байвал нэгдэх өдөр саналаа өгөөрэй. Энэ асуудлыг есдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хийж гүйцэтгэнэ.

Нийт 8000 орчим төрийн байгууллагын автомашины дугаарыг богино хугацаанд хөх дэвсгэртэй болгож, олон нийтийн хяналтад оруулж, дураараа сэлгүүцдэг, зугаалдаг, төрийн машиныг хувьдаа ашигладаг байдлыг таслан зогсоох зорилготой гэдгийг хэлье. Нийт 21 аймагт хэрэгжинэ.Түүнчлэн автомашин эзэмшигчийн мэдээлэл ил болдог бололцоотой болгоно" гэлээ.

Дархан-Уул аймгийн ЕБС 100 зуун хувь ухаалаг ангитай боллоо
Дархан-Уул аймгийн ЕБС 100 зуун хувь ухаалаг ангитай боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.