Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгийн ЕБС 100 зуун хувь ухаалаг ангитай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 17 сургуульд 19 ухаалаг ангийг хүлээлгэн өглөө.

Энэхүү ухаалаг анги нь:

-Ухаалаг самбар (All in One шийдэл)

-Документ камер (Биет материалыг ухаалаг самбарт шууд харуулах)

-Хиймэл оюун ухаан бүхий хөдөлгөөн дагадаг камер

-Сурагчийн таблет

-Таблет хадгалах, цэнэглэх зөөврийн шүүгээ

-Агаар чийгшүүлэгч болон амьд цэцгийн хослол

-Сургалтын цогц программ хангамжаас бүрдэнэ.

Мөн стандартад нийцсэн багш, сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, тав тух бүхий эргономик ширээ, сандалтай хослуулсан багш сурагчдын харилцан интерактив ажиллагаа, зайн сургалт хийх нөхцөлийг бүрдүүлж, интернэт орчинд дэлхийн боловсролыг сурагчдад тэгш бөгөөд хүртээмжтэй хүргэх, орчин үеийн ухаалаг анги танхимыг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

“Ганц нэг газар инженерийн шугам хийчихээд түүнийгээ тэнгэрийн юм хийчихсэн мэтээр ярихаа болих хэрэгтэй. Системтэй үзье гэвэл сууриар нь өөрчлөх ёстой“
“Ганц нэг газар инженерийн шугам хийчихээд түүнийгээ тэнгэрийн юм хийчихсэн мэтээр ярихаа болих хэрэгтэй. Системтэй үзье гэвэл сууриар нь өөрчлөх ёстой“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.