Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хөрсний нуралт үүссэн газарт 16 давхар зочид буудал барихаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох хүсэлтийг БХБЯ-нд хүргүүлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах хуучнаар "Амори" зочид буудал байсан 5 давхар барилгыг нурааж, 16 давхар зочид буудал барихаар үйл ажиллагаа нь эхлээд байгаа. Тус баригдаж байгаа барилга ямар нэг стандартын шаардлага хангаагүй, явган хүний зам хаасан, ойр орчмын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, хөрсний нуранги үүссэн гэх гомдлын дагуу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус газар очиж, оршин суугчидтай уулзан нөхцөл байдалтай танилцлаа.

Улмаар уг барилгын ажлыг зогсоох хүсэлтээ Барилга, Хот байгуулалтын яаманд хүргүүлнэ гэв.

Тус барилга баригдсанаар хөрс нурж, ойр орчмын орон сууц нурах эрсдэлтэй болсон тул аюулгүй байх баталгаа гаргаж өгөхийг оршин суугчид шаардаж байгаа юм.

ХБХГ-ын хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар "Энэ барилгын хувьд Улсын байцаагч нар зөрчлийн тухай хэрэг нээгээд шалгалтын ажил үргэлжилж байгаа. Шалгалтаар хөрсний аюулгүй байдлыг хангах талаас нь ажиллаж байна" гэв.

Харин "Амори Оргил" ХХК-ийн захирал С.Лхамноржин "Энэхүү барилга нь эргэн тойрны машины зогсоолын асуудлыг шийдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалт хийх зөвшөөрлөө авах ёстой албан байгууллагаас стандартын дагуу авсан. Тиймээс барилгын ажлаа үргэлжлүүлнэ" гэсэн юм.

Баянзүрх дүүрэгт энэ онд 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто замын ажил хийгдэнэ
Баянзүрх дүүрэгт энэ онд 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто замын ажил хийгдэнэ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.