Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт энэ онд 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто замын ажил хийгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Баянзүрх дүүрэгт 2023 онд авто замын нийт 25 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл 27 байршилд богино холболт бүхий 18.9 км авто зам энэ онд хийгдэх юм. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхдээ,

  • Түгжрэлийг бууруулах
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх

Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг баримтлан ажиллаж байгаа. Автозамаас гадна дугуйн болон явган замууд, авто зогсоолын цогц шийдлийг төлөвлөсөн. Дүүрэгт хийгдэж буй голлох авто замуудын нэг, Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичигт тусгагдсан Улиастайн бүсийн авто зам дээр өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, дүүргийн төлөөлөгч нар болон холбогдох хэлтсийн дарга нар ажиллалаа.

Энэ үеэр "Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг танилцуулсан юм.

Улаанбаатар хотын автозамын сүлжээтэй уялдуулан Улиастай голын 97.3 у/м төмөр бетон гүүрийн барилга 9, 23, 28 дугаар хороонд баригдана. Мөн хэвтээ тэнхлэгийн нэг замын бий болгож, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах зорилт тавин ажиллаж байна" гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2023”-д барилдах үндэсний болон Буриад, Өвөрмонгол бөхчүүдийг бүртгэж байна
“Даншиг наадам-Хүрээ цам 2023”-д барилдах үндэсний болон Буриад, Өвөрмонгол бөхчүүдийг бүртгэж байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.