Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хороодод ариутгал, халдваргүйтгэлийг давтамжтайгаар хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг давтамжтайгаар байнга хийж байна. Тодруулбал, өнөөдөр өглөөний 06:30 цагаас эхлэн,

  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн ариутгал, халдваргүйтгэлийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ тусгай зориулалтын мананцар үүсгэгч 3 машинтайгаар, 4 дүүргийн 65 байранд ариутгал, халдваргүйжүүлэлт
  • Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хорооны 27 байрны гадна, дотор орчны ариутгал, халдваргүйтгэл

“Олон овоот” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй, Ариутгалын ДҮК машин-1

“Улаанбаатар ариутгал” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй, Ариутгалын ДҮК машин-1

  • Баянзүрх дүүрэг 43 дугаар хорооны 44 байрны гадна, дотор орчны ариутгал, халдваргүйтгэл

“Баяр дэвшил” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй

“Ариун сан” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй

“Хунт хайрхан” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй

  • Баянгол 26-р хороо “Алтай” хотхоны гадна, дотор орчны ариутгал, халдваргүйтгэл

“Түвшинбилэг төгөлдөр” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй

  • Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17 хорооны 9 байрны гадна, дотор орчны ариутгал, халдваргүйтгэл

“Шинэ Ариусгал” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй тус тус ажиллаж байна.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажлын хяналтыг НЭМГ-ийн Эрүүл мэндийн байцаагч нар тавьж байгаа ба Клорсепт-17 /Ирланд/, Просан /Англи/ бодисыг ашиглаж байна.

Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж эхэлжээ
Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж эхэлжээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.