Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Баянзүрх дүүргийн хэмжээнд үер автсан хороодод ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд “Био технологийн инкубатор” ХХК-аас ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 1 техник, 6 ариутгалын багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Тус хороонд байрлах 49 орон сууцны орц болон 41 гарааш, нийтийн эзэмшлийн 312,000 м.кв талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Мөн “Баянзүрх эко тохижилт” ОНӨААТҮГ-аас зам талбайн цэвэрлэгээ хийж 9,800 м.кв зам талбайд угаалга хийлээ.

Маргааш 29, 23, 35 дугаар хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ.

Хүүхдийн паркийг энэ ням гарагт нээнэ
Хүүхдийн паркийг энэ ням гарагт нээнэ
 
Т.Даваадалай цагдан хоригдож буй тул нийслэлийн төсвийн сонсголд ирэхгүй, харин Х.Нямбаатар ирэх үү
Т.Даваадалай цагдан хоригдож буй тул нийслэлийн төсвийн сонсголд ирэхгүй, харин Х.Нямбаатар ирэх үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.