Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд уралдаж, барианд ирлээ. Шүдлэн насны морьдын уралдаанд 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 хүлэг шандас сорин уралдсан байна.
Тэгвэл айргийн тавд ирсэн хурдан хүлгүүдийг танилцуулбал,
- Ховд аймгийн Зэрэг сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ
- Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн шүдлэн
- Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ
- Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдалж, наадамчин олноо цэнгүүллээ.