Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймгийн цагдаагийн газраас хурдан морины уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдийг унуулахыг хориглосон шийдвэрийг зөрчсөн эсэхийг хянаж, зөвлөмж өгчээ. Тодруулбал, жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхэд морь унахыг хориглох шийдвэр гарч, журамласан. Энэхүү журмын хэрэгжилтийг хангуулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дээрх шалгалтыг явуулсан банйа.
Шалгалтыг тус аймгийн төвийн малчдын хороололд байрлах морины зүчээд явуулж, хуулийн хэрэгжилтийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар зөвлөмж, шаардлага өгсөн байна. Үүнд,
-
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай 57 дугаар тогтоол,
-
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол,
-
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/77 дугаар захирамж,
-
хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны а/122 дугаар тушаалаар батлагдсан "насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын 2.1, 14.2 дахь хэсэгт “жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!