“Талст молор“ ХХК-наас "Ховд аймгийн Алтай сумын нутаг "Оцог хад" хэмээх газар 2015 онд хайгуулын лиценци авч 2017 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа "Талст Молор" ХХК-ны захирал Б. Мөнхтөрийг гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын дээрэмдсэн гэх. Энэ үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр буцаан авсан мэтээр иргэн Д.Цоггэрэл, өмгөөлөгч Р.Мэндсайхан, хятад улсын иргэн Бинг Союули нар ард иргэдийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн шийдвэрийг зөрчиж удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна. Энэ үйлдлийнхээ явцад хамгаалалт нэртэй 70 гаруй зэвсэглэсэн бүлэг хүмүүс аваачиж уурхайн ажилчдын эрх, чөлөөнд нь хэрцгийгээр халдаж 10 орчим хүний биед гэмтэл учруулж,эд хөрөнгө эвдэн сүйтгэж, дээрэмдсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдлээ" хэмээн мэдэгдэл гаргаж байв.