АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

May be an image of basketball, basketball jersey and text that says 'APU COMPANY Absoiule PureUn ure.Urique แุล KEEP FORWARD MAKEITMIKE මක්ස MAGIC 44'Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн нүүр царай болж буй “Mongolian Mike” хэмээн танигдсан Шаравжамцын Энхийн-Од NBA-д хүрэх түүхэн замналынхаа дараагийн алхмыг хийж буй энэ үед АПУ компани түүнийг бүх талаар дэмжин, үндэсний хэмжээний давлагааг өрнүүлэх санаачилгыг хэрэгжүүлж байна. Ш.Энхийн-Од нь АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн Division I түвшинд тоглосон анхны монгол тамирчин, NBA драфтад нэрээ өгсөн анхны монгол тоглогч, мөн NBA Summer League-д оролцож буй анхны монгол тамирчин гэдгээрээ Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаа билээ. Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны хувийн мөрөөдөл гэхээс илүү Монголын сагсан бөмбөгийн ирээдүй, залуу үеийн хүсэл тэмүүлэл, үндэсний бахархлын илэрхийлэл юм. Тиймээс “Mongolian Mike”-ийн NBA-д хүрэх замын ард ганцхан тамирчин бус, бүхэл бүтэн Монгол Улс зогсож чадна гэдгийг харуулах цаг ирлээ.

Тус хөдөлгөөн нь Монгол Улсад төдийгүй Өвөр Монгол дахь монголчуудын дунд ч эрчимжин, Ш.Энхийн-Одыг дэмжих давлагаа өрнөж эхэлсэн нь энэхүү санаачилга үндэстний хил хязгаараас давсан нэгдэл болж буйг харуулж байна. 2003 онд San Antonio Spurs багт тоглож NBA-н аварга болсон Mengke Bateer буюу Мөнхийн Баатар дэмжиж байгаа нь сошиал ертөнцөд тархаад байна. АПУ компани нийт монголчууд, спорт сонирхогчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг “Mongolian Mike”-ийг хамтдаа дэмжиж, Монголчууд нэг зорилгын дор нэгдэж чаддаг хүчирхэг үндэстэн гэдгээ дэлхий нийтэд харуулахыг уриалж байна. Энэ бол зөвхөн нэг тамирчны замнал биш Монголын итгэл, эв нэгдэл, омогшлын хөдөлгөөн юм. Та бүхэн ч мөн энэхүү санаачилгад нэгдээрэй. “Mongolian Mike”-ийн ард Монгол Улс бий. Хамтдаа дэмжиж, хамтдаа урагшилцгаая. KEEP FORWARD MAKE IT MIKE

HLTV: Mzinho BC.Game багийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байна
HLTV: Mzinho BC.Game багийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байна
 
“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана
“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!