Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар явган зорчигч руу ус цацахгүй явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Хэрэв ус цацсан тохиолдол гарвал явган зорчигч Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой.
Улмаар тус жолоочийг Зөрчлийн хуулийн дагуу 100.000 төгрөгөөр торгоно.