Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэлээ.

Холбогдох журмуудыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар баталж, олон нийтэд танилцуулна.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв ийнхүү шийдвэрлэгдлээ.

Долоодугаар сараас бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоно. Дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Өмнө нь авч байсан дансаар шууд орно" гэлээ.

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн хуульд 2024 онд  нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэхээр баталлаа
Д.Тогтохсүрэн: Сонгуулийн хуульд 2024 онд нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэхээр баталлаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.